top of page

Махны бөөний болон жижиглэнгийн худалдааны орчин үеийн төв та бүхэнд үйлчилэхэд бэлэн боллоо. Шинэ махыг өргөн сонголттойгоор худалдан авах нөхцөлийг бүрдүүлсэн.

Манай худалдааны төв дээр мэргэжлийн мах эвдэгчидийн баг таны худалдан авсан махыг уламжлалт болон бусад аргаар эвдэж үйлчилнэ. Мах машиндах, зүсэх, жижиглэх бүхий л төрлийн тоног төхөөрөмж суурилуулсан тул та махаа хүссэнээрээ бэлтгүүлэн авч болно.

Anchor 1

Үхэр сүрэгт дэлхийн махны үхрийн үүлдэрлэг байдлыг тодорхойлогч гол үүлдрүүд болох Red-angus, Black-angus, Hereford зэрэг үхрийн “ичмэл” үр импортлон авчирч нутгийн болон сайжирсан монгол, нутагшсан халимаг үнээнд зохиомол хээлтүүлэг хийсний үр дүнд 100 толгой эрлийз тугал хүлээж аваад байгаа бөгөөд 2007 онд Канадаас махны чиглэлийн Хар-ангусын үр хөврөл импортлон оруулж ирж 276 толгой үнээнд амжилттай суулгасны үр дүнд Монголд анх удаа махны чиглэлийн Дэлхийн өндөр хөгжилтэй орны Ангус тугалын цөм эх сүрэг өсч байна. 

Тансаг зэрэглэлийн boutique дэлгүүр гэж андуурахаар VICTOR CHURCHILL BUTCHERY  махны өвөрмөц дэлгүүр анх  1876 онд Австрали улсын Woollahra хотод анх байгуулагдсан байна. James Churchill –ийн гэр бүл 134 жилийн турш энэ бизнесээ явуулж байгаа  бөгөөд сонин содон тансаг дотоод засал болон өөрсдийн мах махан бүтээгдэхүүний содон үйлчилгээгээрээ дэлхийд гайхагдаж байгаа билээ.

Anchor 2
Лавай махны тасаг
Anchor 3
Микро биологийн ба биохимийн лаборатори

Манай худалдааны төв дээр ХАА-н гаралтай хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, ариун цэвэр, эм, цацраг идэвхт болон хортой химийн бодисын үлдэгдэл, бохирдлыг шинжлэх итгэмжлэгдсэн лаборатори ажиллаж байна. Малын гаралтай болон хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн үзүүлэлтийн стандартыг хянаж ажиллана.

Anchor 4

Мах эвдэх урлаг

Тансаг зэрэглэлийн boutique дэлгүүр гэж андуурахаар VICTOR CHURCHILL BUTCHERY  махны өвөрмөц дэлгүүр анх  1876 онд Австрали улсын Woollahra хотод анх байгуулагдсан байна. James Churchill –ийн гэр бүл 134 жилийн турш энэ бизнесээ явуулж байгаа  бөгөөд сонин содон тансаг дотоод засал болон өөрсдийн мах махан бүтээгдэхүүний содон үйлчилгээгээрээ дэлхийд гайхагдаж байгаа билээ. Австралийн үхрийн махны  дээд зэрэглэлийн  брендийг бий болгогч энэ дэлгүүрийн дотоод 

заслийн чамин шийдэлүүд нь худалдан авагчидыг  гайхшруулдаг. Тав тух тохилог байдлыг мах худалдан авч  байхдаа мэдрэнэ гэдэг бас л сонин.  Арьсан болон байгалийн чулуун хана,  хамгаалалтын шилэн хаалтуудаас бүрдсэн  Техас мужаас гаралтай театрын алдарч зураач Kyle Bunting бүтээл  энэ дэлгүүрийн дотоод засал бөгөөд 2008 оны  Louis Vuitton брендийн намрын загварын шилэн витринд үнэтэй тансаг мах махан бүтээгдэхүүнийг байршуулсан байдаг гэсэн.

Anchor 6

Махны чиглэлийн үхэр

Anchor 7
Герефорд үүлдэр

Английн бага ашиг шимтэй нутгийн үүлдрийг олон жилийн турш өөр дотор нь шилэн сонгож үржүүлсний үр дүнд бий болсон өнө эртний үхэр дэлхийд хамгийн их тархсан махны чиглэлийн түргэн өсөлттэй үүлдэр юм.Герефорд үүлдрйиг ажлын чиглэлийн нутгийн удаан өсөлттэй үүлдэр болтол сайжруулах ажилд Б.Томкинс тэргүүтэй сонгон үржүүлэгчид гол үүрэг гүйцэтгэжээ. Шилэн сонголт , тохируулан сонголтийг маш сайн хийж ойр төрлийн үржүүлэгийг чадаигай ашигласан амжилтанд хүрэх нөхцао болжээ.

Герефорд үүлдрийг анх 1817 онд АНУ-д , 1860 онд Канадад , Мексикт , дараа нь Өмнөд Америкд , Австраль , Шинэ Зеланд , Өмнөд Афркид тус тус аваачин үржүүлэх болжээ. Герефорд үүлдрийг түүхэнд мухар хэвшлийн сүрэг бий болсон нь гарал , үүсэл , тархалтын хувьд судлаач , сонгон үржүүлэгчдийн сонирхлыг татах болов. Мухар хэвшлийн үхэр нь селекци аж ахуйн хувьд асар их ач холбогдолтой шинж чанар болохыг тэр үеийн сонгон үржүүлэгчид соргогоор ажиглажээ.Мухар үхэр нь байран маллагааны нөхцөлд уяа хэрэглэхгүй , ачиж тээвэрлэхэд талбай ашиглалт сайтай , бие биеээ мөргөж гэмтээхгүй тайван дөлгөөн зан авиртай бөгөөд удамшил зүйн хувьд мухар шинж тэмдэг нь доминант генээр нөхцөлддөг байна.

Герефорд үүрдрийг сайжруулах ажлыг удаан хугацааны туршид бэлчээрийн маллагааны нөхцөлд явуулснаар түүнийг тэсвэр хатуужилтай бэлчээр ашиглах чадвар сайтай, тэжээл бага шаарддаг онцлог чадвартай болжээ.Герефорд үүлдрийн түргэн өсөлт, чийрэг бие цогцос , тэсвэр хатуужилтай , махны өндөр ашиг шим өгдөг чанарууд нь дэлхийн олон орны анхаарлыг татдаг байна.Герефорд үндсэн зүс нь улаан , толгой , сэрвээ, хондлой , хээлүүр , омруу , сүүлний үзүүр шийр цагаан байдаг. Өөр үүлдрийн үхэртэй эрлийзжүүлэхэд толгой , гэдэс , хээлүүрийн цагааныг үр төлдөө баттай дамжуулдаг.Галбир , бие цогцосын хувьд махны чиглэлийн өндөр ашиг шимт үүлдрийн шаардлагыг бүрэн хангадаг.

Герефорд үүлдрийн тугал төрөхдөө 28-34 кг , 18 сартай охин шүдлэн 400-450 кг , үнээ 500-550 кг , бух 800-900 кг жин татна. Зарим шилмэл үнээ 720 кг , бух 1100 кг хүрэх тохиолдолд нилээд бий. Эрчимтэй өсгөн бойжуулсан эр бяруу 12 сартайд 420-440 кг , дээд тал нь 518 кг жин татаж нядлагын гарц нь 60-70 хувьд хүрнэ. Үнээ саалийн хугацаанд 3,9-4,0 хувийн тослогтой , 1200-1800 кг сүү өгдөг.

Anchor 8
Улаан АНГУС үүлдэр

Орчин Америкийн махны чиглэлийн ихэнхи үүлдрүүдийн нэгэн адил Европоос гаралтай. Vlll зуунд Английн нэрт мэргэжилтэн Norsemen Англи , Шотландын эргийн бор саарал өнгөтэй , жижиг биетэй үхрийг Шотландын шулуун эвэртэй , хар өнгөтэй нутгийн Celtis үхэртэй эрлийзжүүлэн маш жижиг биетэй , чийрэг бие цогцостой хар зүстэй үхэр бий болсон нь өнөөгийн Абердин-Ангусын удам юм.Олон жилийн селекцийн үр дүнд Шотланд хар үхэр нь 18-р зуунд шаардлага хангахуйц том үхэр болсон учраас Английн том эвэртэй улаан зүстэй үхрийг авчирч нутгийн хар үхэртэй эрлийзжүүлснээр бий болсон.

Улаан Абердин-Ангус нь АНУ-ын олонхи малчдын үржүүлдэг үхэр болжээ. 1945 оноос малчид , үржүүлэгчид ашиг шимээр хамгийн сайн улаан зүстэй Абердин-Ангуст шилэн сонголт хийж үржүүлгийн ажил явуулснаар Улаан ангус үүлдрийн үхэртэй болжээ.

Улаан-Ангус үүлдрийн үхрийн гол онцлог шинж нь гомозигот рецессив улаан генээр нөхцөлдсөн улаан зүстэй. 

Бусад үүдрийг бодвол дархлаа сайтай. Тугалын төрөх үеийн жин бага учир хурдан төллөдөг , төллөлтийн үеийн хүндрэл гардаггүй , сүүлэг шинжтэй тул гарсан төл нь хурдан өсөлттэй.Халуунд нүд нь өвчилдөггүй , сэргэлэн цовоо зэрэг нь түүнд байгалиас заяасан давуу талууд бий. Улаан Ангус үүлдрийн үхрийг АНУ , Канад , Англи , Аргентин , Бразил , Шинэ Зеланд , Австрали , Хятад зэрэг орнуудад үржүүлж байна.Улаан Ангус нь махны төрөлжсөн үүлдрийн нэг толгой хөнгөн , хүзүү богиновтор, гүн цээжтэй , өргөн-тэгш нуруутай , биеийн бүх хэсэгт булчин махны хөгжил жигд , ууц- хондлой , хонго махны дүүрэлт сайтай хурдан өсөлттэй махы гарц арвин , мах өөх алагласан илчлэг сайтай зөөлөн махтай үхэр юм. Улаан ангус үүлдрийн тугалын төрөх үеийн жин дунджаар 28-32 кг , эхээс ялгах үеийн жин 240-260 кг , нэг настай дунджаар 380-420 кг хүрдэг. Нас гүйцсэн үнээний дундаж жин 550-650 кг бухных 850-1100 кг. Өсвөр үхэр нь бордлого авах чадвар сайтай , хоногийн нэмэгдэл жин 950-1300 гр , 60-65 хувийн нядлагын гарцтай. Шилмэл хээлтэгч, хээлтүүлэгчийн тугал 37,0-39,0 кг жинтэй төрдөг.Нэг настайдаа 480-520 кг жин татдаг.

Казакын цагаан толгойт
Anchor 9

Казакстан улс, Оросын холбооны улсын Оренбург, Волгаград мужид 1930-аад оноос эхлэн Казак болон нутгийн үхрийг махны чиглэлийн герефорд үхрээр эрлийзжүүлээд 2-3 дахь үеийг “өөр дотор” нь сонгон үржүүлэх аргаар “Казакын цагаан толгойт” үүлдрийн үхрийг буй болгожээ. Казакын цагаан толгойт үүлдрээр ойт-хээрийн бүсийн тухайлбал Булган аймгийн Сэлэнгэ сум, Сэлэнгэ аймгийн Орхон-туул сумын нутаг дахь монгол үхрийг 2-3 дахь үе хүртэл эрлийзжүүлж тохиромжтой хэвшлийн үхрийг цаашид “өөр дотор” нь шилэн сонгож үржүүлсээр 1980-аад оны дунд үе гэхэд махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг буй болгосон. Энэ ажлыг Төрийн шагналт, мал зүйч Р.Жавзмаа удирдсан юм.

bottom of page